Б.Катуу, Н.Нарангэрэл: "Монгол ардын домогт дуу”
Б.Катуу, Н.Нарангэрэл: "Монгол ардын домогт дуу”

Ахмад эрдэмтэн Б.Катуу 70 насны босгон дээр судлаач Н.Нарангэрэлийн хамт “Монгол ардын домог дуу” хэмээх томоохон эмхэтгэлийг хэвлүүллээ. Уг бүтээлийг хэвлүүлэхэд МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл дэмжлэг туслалцаа үзүүлжээ. “Монгол ардын домог дуу” номд 200 гаруй дууны домог, хувилбаруудын хамт багтсан бөгөөд ноот бичвэртэйгээрээ онцлог болжээ. Уг эмхэтгэлийг доктор МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням, МУИС-ийн багш, доктор Л.Хэрлэн нар ариутган шүүсэн байна. Шинжлэх ухааны доктор, профессор Балчингийн Катуу нь бага, дунд сургуулийн багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ын Ховд дахь салбар сургууль болон БНУнгар Улсын Лөрөнд Өтвөшийн их сургуулийн Төв Азийн тэнхимд лектор багшаар уригдан ажиллажээ. Б.Катуу нь “Бужин даваа” /1983/, “Бум эрдэнэ” /1985/, “Дань хүрэл” /1986/, “Дуутай мөндөр” /1989/, “Монгол хуримын ба домогт дуу” /1995/, “Дөрвөд ардын тууль” /1996/, “Монгол туулийн бэлгэдэл” /1997/, “Монгол ардын тууль судлалын зарим асуудал” /1999/, “Захчин ардын аман зохиол”/2004/, ”Монгол туулийн дүрийн тогтолцоо”/2004/, “Алдарт туульч М.Парчины туульс” /2006/, “Нэрт туульч С.Чойсүрэнгийн туульс” /2010/ зэрэг 40 гаруй ном, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн тууль судлалын хүндтэй эрдэмтэн юм.


Бусад мэдээлэл