Энэ удаагийн ботид нэр томьёоны онол, арга зүй, цахим хэл шинжлэл болон хэлний хэрэглээний асуудлыг хөндсөн 14 эрдэм шинжилгээний өгүүлэл, 2 орчуулга, 1 эрдэм шинжилгээний тэмдэглэл, 1 шүүмжийг нийтэллээ. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачдын хамтран зохиогчоор оролцсон эрдэм шинжилгээний бүтээл, толь бичиг, цахим тайлбар толь зэргийг танилцуулж байна.