Д.ЦЭВЭЭНДОРЖ: ХАРЬЦУУЛСАН БОЛОН ОРЧУУЛГЫН ШИНЖЛЭЛ
Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭША, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндоржийн бичсэн “Харьцуулсан болон орчуулгын шинжлэл” (ред. О.Содномпил УБ., 2021, 220т) ном “Утга зохиолын судлал шинжлэл” цувралын 45 дахь боть болон хэвлэгдэн гарлаа. Энэхүү номонд “Яруу найргийн орчуулгын онол, арга зүйн асуудалд”, “Их зохиолч Д.Нацагдорж ба орчуулгын зохиол”, “Д.Нацагдоржийн зохиолын орчуулгын тухайд” (Өгүүллэг, жүжиг, судалгааны орчуулгын жишээн дээр), “Д.Нацагдоржийн яруу найргийн англи хэлний орчуулгад ажиглалт хийх нь”, “Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгийн англи хэлний орчуулгын хувилбаруудыг харьцуулан авч үзэх нь”, “У.Шекспирийн сонгодог жүжгүүдийн орчуулгыг нягтлах нь”, “О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” түүврийн орчуулга”, “Монголын утга зохиолын онолын ойлголт, нэр томьёог шинээр авч үзэх нь”, “Монгол орчуулгын зохиолын уламжлал, хөгжлийн асуудалд” (эртнээс XX эхэн) гэсэн харьцуулсан утга зохиол судлал болоод орчуулгын шинжлэлэр дагнаж бичсэн өгүүлүүд багтжээ.
Д.ЦЭВЭЭНДОРЖ: ҮГИЙН ЭРЭЛД
Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭША, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндоржийн бичсэн “Үгийн эрэлд” (ред. Л.Дашням УБ., 2021, 432т) ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь зохиогчийн сүүлийн жилүүдэд бичсэн; “Алтайд” романы төрөл зүйлийн тухайд”, “Академич П.Хорлоогийн зохиол бүтээлийг найман онцлогоор дүгнэх нь”, “Эрдэмтэн зохиолч Д.Пэрлээгийн XX зууны монголын уран зохиолд оруулсан хувь нэмэр”, “С.Эрдэнийн үзэл санааны төлөөлөл дүр”, “Шинэ цагийн намтар туужийн уран сайхны үнэлэмж” (С.Удвалын уран бүтээл), “Ш.Сүрэнжавын яруу найраг дахь тэнгэр үзэл”, “Давтамж сэтгэлгээний онцлог” (Д.Гармаагийн уран бүтээл), “Зохиолч Ц.Базаррагчаагийн яруу найраг, өгүүллэг дэх далд утга, гүн санаа”, “Сэхээтний “төөрөгдөл”-ийн II үеийнхэн буюу Ш.Ванчаарайн тууж, романы дүрүүд”, “Багш” найраглалын дэлхийн уран зохиолд эзлэх байр суурь”, “Сурах бичгийн чанарыг сайжруулах шаардлага, арга зүйн боломжууд”, “Монгол аман болон орчин үеийн яруу найраг дахь байгаль, экологийн сэдэвт бүтээлүүд”, “Монголын уран зохиол дахь нэгэн шинэ нэр томьёо, төрөл зүйлийн тухайд”, “Эртний монгол уран зохиолын судлал, шүүмжлэлийн товчоон” (Эртнээс XX эхэн), “XX зууны монгол утга зохиолын судлал-шүүмжлэлийн түүх” (XX эхэн үеэс XXI зууны эхэн), “Утга зохиол судлалын зууны манлай 10 эрдэмтэн, 10 шүүмжлэгч” (Хэл зохиолын хүрээлэн 100) тэргүүт эрдэм шинжилгээ- судалгааны өгүүлэл, илтгэл, утга зохиолын түүх судлалын түүхэн тоймоос бүрджээ.
Д.ЦЭВЭЭНДОРЖ: ЭНЭ ЦАГИЙН ШҮҮМЖ
Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭША, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндоржийн бичсэн “Энэ цагийн шүүмж” (ред. С.Байгалсайхан УБ., 2021, 234т) ном хэвлэгдэн гарлаа.