"Айлаа өөдлүүлэх бичиг" хэмээх бүтээл хэвлэгдлээ.
"Айлаа өөдлүүлэх бичиг" хэмээх бүтээл хэвлэгдлээ.

Өвөр монголын нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч На. Сайнцог буюу Сайчунгаагийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Япон улсын Оберин их сургуулийн профессор Төвчүүд Байгал санаачлан хэд хэдэн цуврал гаргаж байгаагийн 5 дахь дугаар нь Монголын бүсгүй залуучуудын унших "Айлаа өөдлүүлэх бичиг" хэмээх нийтлэл соён гэгээрлийн бүтээл юм. Энэхүү бүтээлийг кирилл бичигт ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа буулган хэвлүүлсэн бөгөөд үүнд монгол эмэгтэй хүн айл гэрийн чухал тулгуур бөгөөд гэр орн оо хэрхин барьж байгуулах, хувцас эдлэлээ цэвэр цэмцгэр, хямгатай өмсөж эдлэх, эрүүл мэндээ сахин хооллож хувцаслах, хадмынхантайгаа хэрхэн зөв харилцах зэрэг өдөр тутмын мэт санагдавч чухал хэрэгцээт мэдлэгийн талаар зөвлөн өгүүлсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй бүтээл юм.


Бусад мэдээлэл