ХХ ЗУУНЫ МОНГОЛ ЗОХИОЛЧИД- БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
ХХ ЗУУНЫ МОНГОЛ ЗОХИОЛЧИД- БЭГЗИЙН ЯВУУХУЛАН

Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Мөнхбаярын бичсэн ХХ зууны монгол зохиолчид цувралын 99-р боть "Бэгзийн Явуухулан" ном хэвлэгдэн гарлаа.
Бэгзийн Явуухулан нь ХХ зууны Монгол яруу найргийн гол төрөл нь болсон орчин үеийн утга уянгын яруу найргийн гоо зүй, уран сайхны туурвил зүйн сэтгэлгээнд ШИНЭЧЛЭЛ хийсэн нэрт яруу найрагч байсан билээ. Б.Явуухулангийн бичсэн “Тэхийн зогсоол”, “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Хар ус нуурын шагшуурга”, “Мөнгөн хазаарын чимээ” тэргүүт олон шүлэг, найраг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд нь хоногшсон нандин бүтээл болсны дээр, иргэний утга уянгын яруу найргийг хэрхэн туурвидагийг үзүүлсэн, уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний үнэт туршлага болон мөнхөрчээ. "ХХ зууны Монгол зохиолчид" цувралын 99-р боть "Бэгзийн Явуухулан"-бүтээлд их найрагчийн гол зохиол бүтээлийг хэлбичгийн ухаан, утга зохиолын онолын үүднээс задлан шинжилж, үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Энэ ном нь Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбараас эрхлэн гаргадаг “ХХ зууны монгол зохиолчид-99 боть” цуврал бүтээлийн удирдамж, арга зүй, загварын дагуу бичсэн судалгааны нэг сэдэвт болно.
Та бүхэн "Бэгзийн Явуухулан" цуврал 99-р ботийг худалдан авахыг хүсвэл 96455505 дугаарт холбогдоно уу.


Бусад мэдээлэл