Эмхэтгэж, удиртгал, дүгнэлт бичсэн: М.ОЧИРЦЭНД, С.ЭНХБАДРАХ
Редактор: Академич Л.Болд, доктор (Ph.D) Т.Пүрэвсүрэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулан Соёлын яамны дэмжлэгтэйгээр хэвлүүлэв.
АГУУЛГА
Өмнөх үг
Удиртгал (М.Очирцэнд)
Нэгдүгээр хэсэг. 1921-ээс 1940 он хүртэлх баримт бичиг
Хоёрдугаар хэсэг. 1941-өөс 1960 он хүртэлх баримт бичиг
Гуравдугаар хэсэг. 1961-ээс 1990 он хүртэлх баримт бичиг
Дөрөвдүгээр хэсэг. 1990 оноос хойших баримт бичиг
Тавдугаар хэсэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
Зургаадүгээр хэсэг. Хэл, бичгийн бодлоготой холбогдох зөвлөмж
Долоодугаар хэсэг. Монгол, хэл бичигтэй холбогдох хууль
Наймдугаар хэсэг. Монгол хэл, бичгийн талаарх бодлогын уламжлал, өнөө үе /Дүгнэлт/ (С.Энхбадрах)
Ашигласан бүтээлийн жагсаалт
Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн тус бүтээлд монгол хэл, бичгийн талаар баримталж ирсэн 1921 оноос хойших бодлогын баримт бичгүүдийн эмхэтгэлийг урьдчилсан байдлаар нэгтгэн гаргасан болно.
Ингэхдээ Үндэсний Төв Архивын Түүхэн баримтын хөмрөгт хадгалагдаж буй Сайд нарын Зөвлөл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны тушаал, тогтоол бүхий данс, Шинжлэх Ухааны Академид хамаарах Судар бичгийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн бүхий л дансыг шүүн үзэж, хэл, бичгийн талаарх төрийн бодлогод холбогдох, онцлох тогтоол, тушаал, түүхэн шийдвэрүүдээс сонгон авч, тоймлон эмхэтгэсэн байна. Ингэхдээ онцлох баримтуудыг түүвэрлэн оруулж, зарим ороогүй баримтын тухайд удиртгалын хэсэгт тоймлон дурдаж, дүгнэлтийн зохих хэсэгт дэлгэрүүлэн өгүүлсэн ажээ.