Энэ бүтээл нь бидний эргэн тойронд байдаг эх хэлээрээ зөв сайхан бүрэн дүүрэн илэрхийлээгүй нэр хаяг, зар сурталчилгаа, гадаад үг, хэл яриаг хэрхэн зөв илэрхийлэх талаар нийтлэлийн хэлбэрээр “Эх хэл бичиг” сэтгүүл, өдөр тутмын “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Эрдэм” зэрэг сонинд бичсэн эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүллүүдээс бүрдсэн олон нийтийн хэрэгцээнд зориулагдсан юм.
Бүтцийн нэгдүгээр хэсэгт, аж ахуйн нэгж албан байгууллагын нэрээс эхлээд телевизийн нэвтрүүлгийн нэрэнд хүртэл англи үг хэрхэн орсон хийгээд монгол хэлний хуулийн тухай өгүүллүүдийг оруулж, хоёрдугаар хэсэгт, цар тахлын үед орж ирсэн шинэ үг , нэр томьёо зэргээс эхлэн зөв орчуулах, хэвшүүлэх шаардлагатай үг хэллэгийн талаарх өгүүллүүдийг, гуравдугаар хэсэгт, ахмад эрдэмтдийн бүтээл туурвилын талаар бичсэн өгүүллүүдийг, дөрөвдүгээр хэсэгт эх хэлний талаарх ярилцлага, тэмдэглэлийг багтаасан байна.
“Хэлний хэрэглээг эргэцүүлэхүй” (Уб., 2023) В5, 185х. Тус бүтээлийг Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас авч болно.