Н.Мөнхцэцэг: Нэр томьёоны орчуулга судлал
Энэхүү ганц сэдэвт бүтээл нь Улсын нэр томьёоны комиссын эрхлэн хэвлүүлсэн 116461 нэр томьёо бүхий Орос-монгол нэр томьёоны 3 боть толь бичиг болон 1990 оноос хойш англи-монгол хэлээр хэвлэгдсэн нийгэм-хүмүүнлэг, байгаль, техник, технологийн шинжлэх ухааны нийт 50000 гаруй нэр томьёо бүхий 14 толь бичгийг судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн болгон хөмрөг үүсгэж, гадаад нэр томьёог орчуулж ирсэн туршлага хийгээд бүтэц, үгийн сан-утга зүй, орчуулгын онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, нэр томьёоны баялаг жишээгээр тайлбарлан тодорхойлжээ. Хавсралт 1-д англи нэр томьёоны түгээмэл залгавар бүтээврийн утга, оноолт, монгол дүйцэл, жишээний хамт үзүүлсэн бол, Хавсралт 2-т англи үг, нэр томьёог монгол хэлнээ хэрхэн галигчлах, үсэгчлэн буулгахыг авиа, үсэг тус бүрээр жишээгээр үзүүлсэн болно.
Уг бүтээл нь нэр томьёоны орчуулгын судалгаанаас гадна нэр томьёог орчуулахад юуг анхаарах, ямар үед хэрхэн орчуулах талаар онол, арга зүйн зөвлөмж бүхий онол, хэрэглээний чухал ач холбогдолтой бүтээл болсон тул нэр томьёо судлаач, нэр томьёоны толь бичиг зохиогч, орчуулагч, орчуулга судлалын багш, оюутан болон нэр томьёо, орчуулгыг сонирхон судлагч хэн бүхэнд гарын авлага, эх хэрэглэгдэхүүн болно.
Бусад мэдээлэл