“МЭРГЭД ГАРАХЫН ОРОН НЭРТ ТОГТООСОН ДАЯГ”
Өмнөх үгийг бичсэн доктор, профессор Д.СУМЪЯА
Редактор Х.БИРААСҮРЭН, Д.МӨНХ-ОТГОН
Бэмби сан хэвлэх газар, 2021 он
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Сурвалж бичиг, төвөд судлалын салбараас “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг”- ийн эхийг төвөд болон монгол шинэ үсгээр хөрвүүлэн хавсарсан байдлаар бэлтгэн хэвлэж, судлаач олон нийтэд хүргэж байна. Үүндээ үндсэн эхээр Судар бичгийн хүрээлэнгийн захиалгаар 1924 онд Буриадын Агын дацанд бүтээсэн эхийг гол эх судраар барьж, Жанжаа хутагтын сүмбүм дэх төвөдөөр барласан эх, төвөд монголоор хадмаллан барласан Бээжин барын эх зэрэгтэй тулган харьцуулж, бар хэвлэлүүдийн зөрөө ялгаатай байдал зэргийг тэмдэглэж, зарим нэгэн тайлбар сэлтийг хавсарган хэвлүүлэв.
Төвөд монгол шинэ үсгээр хавсарсан “Мэргэд гарахын орон” номд аймгуудыг байрлуулахдаа уламжилж ирсэн эхүүдийн аймгийн дэс дарааллыг тэр хэвээр нь хадгалав. Аймгуудын төвөд монгол эхийг хийхдээ төвөдийг нь хэвээр авч, төвөдийн доор монгол бичгийн эхийг орчин цагийн монгол хэлээр хөрвүүлж, төвөд болон монгол эхээ тухайн мөр мөрөнд нь нэг бүрчлэн тоогоор оноож дугаарлав. Төвөдч эрдэмтэн Х.Бираасүрэнгийн санал санаачилгаар хийсэн дээдсийн үг бүрийг хуруугаараа тодорхой заах \mdzub khrid\ арга уламжлалын гэж хэлж болох төвөд ба монгол үг нэг бүрийг ийнхүү мөр мөрөнд нь оноож дугаарласан нь төвөд хэлийг сурч буй хүмүүст, мөн нэр томьёоны оноолтыг харахад үг нэг бүрийг дүйлгэж өгсөн нь ач холбогдолтой юм.
“Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” номын Барамид, Мадъяамака, Учир шалтгааны ухааны аймгуудыг Д.Мөнх-Отгон, Авидармын аймгийг Х.Бираасүрэн, Винай, Тогтсон таалал, Тарнийн аймгуудыг Д.Буянбаатар, Тэжээхүй ухааны аймгийг Д.Сумъяа, Дуун ухаан, Урлахуй ухаан, Шинэ хуучин дохионы аймгуудыг Б.Лхагважав хийж, номын төвөд эхийг Ж.Ерөөлт хянаж гүйцэтгэсэн байна.
Бусад мэдээлэл