Д.Сумъяа: Дара эхийн номын аймаг
Д.Сумъяа: Дара эхийн номын аймаг

“Гэтэлгэгч хорин нэгэн дара эх” хэмээх тэргүүн ботид хорин нэгэн Дара эх, Ногоон Дара эхийн магтаалын утга агуулгын тайлбар хийжээ. Үүнд: Ногоон Дара эх, Хорин нэгэн дара эхийн мөргөл, магтаал шүлгүүд, тэдний олон хэлний орчуулга, Хорин нэгэн Дара эхийн мөргөл, Ногоон Дара эхийн магтаал шүлгүүдийн утга агуулгын тайлбар, Ногоон, Цагаан, Хорин нэгэн Дара эхийн хөрөг, нэр, бясалгал хийх арга, даах үйлс, хураангуй нууц болоод зүрхэн тарниуд, Дара эхийн судрын эхүүдийг багцлан нэг номд багтаасан байна.
“Дара эхийн уг гарвал, тус эрдэм” хэмээх удаах ботид төвөд, монгол сурвалжийн судалгааг: 1.Нийт Бурханы болоод Монголын буддын шашны хүрээнд уламжилсан Дара эхийн уг гарвал, тус эрдмийн зохиолуудын санаа агуулга бүтцийг танилцуулсан; 2. Ганжуур, Данжуураар уламжилсан Дара эхийн 210 орчим зохиолын агуулга бүтцийг танилцуулсан; 3. Монголын бурхны шашны уламжлалт Дара эхийн уг гарвал, тус эрдмийн зохиолуудын шинэ үсгийн эхүүд болон төвөд, монгол судрын эхүүдийг хавсаргажээ.
“Монгол Ногоон Дара эхийн тууж” хэмээх гутгаар ботид Ногоон Дара эхийн тууж нь монголчуудын дунд гар бичмэлээр өргөн дэлгэр тархсан, яруу дүр дүрслэлтэй, уран сайхан үг хэллэгтэй тууж юм. Энэ харьцуулсан судалгааны номд Монгол, ОХУ, БНХАУ, Унгар зэрэг улс орнуудад хадгалагдаж буй 30 гаруй гар бичмэл “Ногоон Дара эхийн тууж”-ийн олон хувилбарыг харьцуулан судалсан нь тус номын шинэлэг тал, ач холбогдол оршино.


Бусад мэдээлэл