ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн-гийн хамт олон аман зохиол, тууль судлаач Б.Катуугийн 70 насны ой, “Монгол ардын домогт дуу” шинэ бүтээлийн нээлтийг ёслон тэмдэглэлээ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн-гийн хамт олон аман зохиол, тууль судлаач Б.Катуугийн 70 насны ой, “Монгол ардын домогт дуу” шинэ бүтээлийн нээлтийг ёслон тэмдэглэлээ.

 

 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн-гийн хамт олон аман зохиол, тууль судлаач Б.Катуугийн 70 насны ой, “Монгол ардын домогт дуу” шинэ бүтээлийн нээлтийг ёслон тэмдэглэв. Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Ховд Их сургууль хамтран зохион байгуулж байна.

Шинжлэх ухааны доктор, профессор Балчигийн Катуугийн 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй нээв. Профессор Б.Катуугийн оруулсан хувь нэмрийг дүгнэж Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Хэл, зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Өрнөхдэлгэр, Г. Нямдаваа нар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв.

Б.Катуу, Н.Нарангэрэл нарын “Монгол ардын домог дуу” хэмээх томоохон эмхэтгэлийг хэвлүүлэхэд МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Уг эмхэтгэлийг доктор МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням, МУИС-ийн багш, доктор Л.Хэрлэн нар ариутган шүүсэн байна.

Хүндэтгэлийн ёслолд МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав, СТА, ардын дуучин Б.Алтанжаргал зэрэг уран бүтээлчид мялаалга өргөв.

Б.Катуу нь “Бужин даваа” /1983/, “Бум эрдэнэ” /1985/, “Дань хүрэл” /1986/, “Дуутай мөндөр” /1989/, “Монгол хуримын ба домогт дуу” /1995/, “Дөрвөд ардын тууль” /1996/, “Монгол туулийн бэлгэдэл” /1997/, “Монгол ардын тууль судлалын зарим асуудал” /1999/, “Захчин ардын аман зохиол”/2004/, ”Монгол туулийн дүрийн тогтолцоо”/2004/, “Алдарт туульч М.Парчины туульс” /2006/, “Нэрт туульч С.Чойсүрэнгийн туульс” /2010/зэрэг 40 гаруй ном, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн тууль судлалын хүндтэй эрдэмтэн юм.


Бусад мэдээлэл