Доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаярын "УЛС МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД ЭРДЭМТЭЙ БАЙХ ЁСТОЙ" номын нээлт боллоо.
УЛС МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД ЭРДЭМТЭЙ БАЙХ ЁСТОЙ
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр академич Б.Ринченгийн найруулал, нийтлэл, шог найруулал, аян замын тэмдэглэл, өгүүллэг зэргийг эмхэтгэж хэвлүүллээ.
Тэрээр Бямбын Ринчен судлалаар 2004 онд "Их говийн зоригтон хүмүүс" /Г.Ловорын хамт/, 2006 онд "Б.Ринчений хүүрнэл зохиолын ур чадвар" (Хэл бичгийн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол), 2006 онд "The skill of narrative of B.Rinchen" /in example of novella, feature story/, 2007 онд "Бямбын Ринчений өгүүллэгийн уламжлал шинэчлэл, урлах эрдэм", 2015 онд Б.Ринчен судлал-I, Б.Ринчен- Нэр томьёо судлал /С.Бат-Эрдэнийн хамт/, 2015 онд Б.Ринчен судлал-II, Нэр томьёоны толь бичгүүд зэрэг номуудыг эрхлэн хэвлүүлж байжээ. Энэхүү номд өмнө хэвлэгдсэн найрууллын эмхэтгэлээс гадна шинээр найруулал, нийтлэл, өгүүлэл, аян замын тэмдэглэл гэх мэт үргэлжилсэн үгийн богино төрөл зүйлийг нэмж хэвлүүлсэн байна.
Бусад мэдээлэл