МОНГОЛ ТҮМНИЙ АМАН ЗОХИОЛЫН 10 БОТЬ ШИЛДЭГ НОМООР ШАЛГАРЛАА
МОНГОЛ ТҮМНИЙ АМАН ЗОХИОЛЫН 10 БОТЬ ШИЛДЭГ НОМООР ШАЛГАРЛАА

 
✅ 2025 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын хамт олон ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн утга зохиолын хүрээлэн, Халимагийн Улсын их сургууль зэрэг байгууллагатай хамтран "Монгол түмний аман зохиол" 10 боть бүтээлийг Москва хотноо хэвлүүлж нээлтээ хийсэн билээ.
✅ Тус ном "ОХУ-ын хэлний бодлого" форумын 9 дэх удаагийн Бүх оросын хэлний олон янз байдлыг хадгалах "Түлхүүр үг" шагналд нэр дэвшигчдээс "Шилдэг номын төсөл" номинацид шалгарчээ. Энэ цагийн монгол судлал, аман зохиолын нэртэй, шилдэг эрдэмтэдтэй хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлсэн Аман зохиол судлалын салбарын хамт олонд баяр хүргэе! Хамтран зүтгэгч, зохиогч, зураач, редактор зэрэг бүх оролцогчдод сайн сайхныг хүсье!
Монгол аман зохиолын 10 боть номын талаар https://ed-imli.ru/.../3144-pamyatniki-folklora... сайтаас танилцаж болно. “Монгол ардын дуу" боть олон улсын DOI дугаартай болно. (https://doi.org/10.22455/978-5-9208-0741-0)


Бусад мэдээлэл