Аман зохиол судлал XLII
Аман зохиол судлал XLII

Цуврал бичгийн XLII дугаарыг Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жил, Хэл зохиолын хүрээлэнгийн 60 жилийн ойд зориулсан болно.
Энэ ботид Монгол улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын бичсэн тууль судлал, монгол аман зохиолын төрөл зүйл, уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан, үлгэрийн судалгаанд холбогдох эрдэм шинжилгээний өгүүллэгүүд багтжээ. Эдгээр нь аман зохиолын судалгаанд тулгамдаж буй зарим асуудлын талаар шинэ санал, дүгнэлт, орчин үеийн аман зохиолын хэрэглээ,өгүүлэмж гэх мэт онол-практикийн нарийн асуудлыг хөндсөн судалгаа, орчуулга, эрдэм шинжилгээний тэмдэглэл, шинэ номын мэдээ зэргийг нийтэлжээ. Та бүхэн Аман зохиол судлал сэтгүүлийг худалдаж авахыг хүсвэл 96455505 дугаарт холбогдоорой.






Бусад мэдээлэл