ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Өмнөговь аймгийн ЗДТГ, БСУ-ын газар хамтран "Монгол аман билиг: Өмнөговь аймаг" номыг бүтээж олны хүртээл болголоо. Тус хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын ажилтнууд хүрээлэнгийн "Дуун ухааны хөмрөг"-т хадгалагдаж байгаа 1960 оноос хойших урд өмнө хэвлэгдэж байгаагүй эх материалуудыг ийнхүү олны хүртээл болголоо. Өмнөговийн аман билгийн энэхүү номд цацал өргөн аймгийн Засаг дарга Рэнчинбямбын өмнөх үгийг бичжээ. Цуврал болон хэвлэгдэх энэ номыг МУ-ын Соёлын яамны СББӨ-ийн газар дэмжиж байгаа юм.