“Орчин цагийн мэргэжлийн хэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

2026.05.22-ны өдөр 🌀 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, 🌀 ШУТИС, 🌀 Шинэ Иргэншил политехник коллеж хамтран “Орчин цагийн мэргэжлийн хэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Сэдвийн хувьд:
• Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёоны хэрэглээ, соёл уламжлал
• Мэргэжлийн хэл ба нэр томьёоны онол, арга зүй
• Салбарын нэр томьёоны судалгаа
• Цахим орчин, хиймэл оюун ба хэлний хэрэглээний судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдааны хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.
✅ Уг хуралд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Батлан Хамгаалах Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдаас гадна аялал жуулчлал, хүнсний технологи, хүрээлэн буй орчин, соёл урлаг, цэрэг, археологи, барилга, мэдээллийн технологи, хиймэл оюун зэрэг олон салбарын төлөөлөл оролцож, мэргэжлийн хэлний хэрэглээ, нэр томьёоны хөгжлийн асуудлыг хэлэлцсэн нь өргөн цар хүрээтэй болж өнгөрөв.
✅ “Орчин цагийн мэргэжлийн хэл” эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон Шинэ Иргэншил политехник коллежийн хамт олонд мөн хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачдад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
5 жилийн өмнө