ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

🔹 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран ажиллах санамж бичигт 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Т.Мөнх-Оргил нар гарын үсэг зурав.
🔹 Санамж бичиг 4 бүлэг, 19 зүйлтэй. Санамж бичгийн хүрээнд 🇲🇳 Монгол Улсад цэргийн нэр томьёо ба үг хэллэг жигдэрч, нэг мөр болоогүй байгаа учраас шинээр бий болсон нэр томьёо ба үг хэллэгийг жигдрүүлэх, шинээр оноолт хийх, монгол хэл, үндэсний бичиг, цэрэг, эх орны сэдэвт утга зохиол судлалын чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр эрдэм шинжилгээний хурал, семинарт хоёр талын эрдэмтэн судлаачид хамтран оролцох, нэг сэдэвт болон хамтын бүтээл хамтран туурвихаар хоёр тал тохиролцов.
🔹 Эхний удаа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн 2014 онд анх удаа хэвлүүлсэн “Цэргийн нэр томьёоны тайлбар толь”-ийг нэмэн засварлаж, баяжуулан хэвлүүлэх ажлыг хамтран гүйцэтгэхээр болов.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө