
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэзуугийн ерөнхий зохиогчоор ажилласан

”Монголын нууц товчоон 1: Тэнгэрийн тэмдэг" зурагт ном Соёл, урлагийн салбарын шилдгийг шалгаруулах “Мөнгөн мод–2025” наадмын “Ном, хэвлэлийн салбарын шилдэг бүтээл”-ээр шалгарчээ.

График зохиолыг бичсэн Эрдэнэбилэгийн Эрдэнэзуу, Уртнасангийн Бямбаням, зураач Бат-Эрдэнийн Гантулга, зөвлөх, редакторууд, эрхлэн хэвлүүлсэн “Болор судар” хэвлэлийн газрын хамт олонд халуун баяр хүргэе!