“АЛТАЙН ХЭЛНҮҮДИЙН ХЭЛ ЗҮЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА” Эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хурал нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн дээр хэрэгжиж буй «Алтайн хэлнүүдийн хэл зүйн харьцуулсан судалгаа (Туслах үгийн аймгийн жишээгээр)» суурь судалгааны төслийн хүрээнд зохион байгуулагдав.
Хуралд төслийн удирдагч, доктор (Ph.D) Э. Мөнхцэцэг, төслийн гүйцэтгэгч академич Л.Болд, доктор (Sc.D) Б.Сумьяабаатар, Ц.Баттулга, доктор (Ph.D) Ямада Ёохэй, М.Баярсайхан, докторант Э.Эрдэнэзуу нар судалгааны явцын үр дүнгээсээ хуваалцаж, илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн төслийн хүрээнд “МОНГОЛ, МАНЖ ХЭЛНИЙ ХАРЬЦАА ХАМААРАЛ” эмхэтгэлийг хэвлэн гаргаж олны хүртээл болгов.
“АЛТАЙН ХЭЛНҮҮДИЙН ХЭЛ ЗҮЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА” Эрдэм шинжилгээний хуралд уригдан ирж, төслийг гүйцэтгэх судалгааны багтай хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо солилцсон ХЗХ болон МУИС, МУБИС зэрэг мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаач, багш, зочид та бүхэнд талархал илэрхийлье.
Энэхүү хурал нь Алтайн хэлнүүдэд тулгуурласан шинжлэх ухаан, судалгааны ажлыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой, жишиг болохуйц хурал боллоо гэж үзэж байна.