New content
Соёлын яамнаас 11 сарын 28-нд зохион байгуулсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум”-ын үеэр номын нээлт болж бүтээлийн дээжийг хүндэт зочид болон номын сангуудад гардуулан өгөв. Энэхүү үйл явдал нь Монголын утга зохиолыг дэлхийн уншигчдад ойртуулж, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам боллоо. Доктор Тифэн Канн одоо Б.Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү орчуулж байна.