ОЛОН УЛСЫН НЭР ТОМЬЁОНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ /INFOTERM/-ИЙН УДИРДЛАГУУД ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО.
ОЛОН УЛСЫН НЭР ТОМЬЁОНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ  /INFOTERM/-ИЙН УДИРДЛАГУУД ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО.

    Олон Улсын нэр томьёоны мэдээллийн төв “Infoterm”-ийн захирал, Олон улсын нэр томьёоны ISO TV37 стандартын техникийн хорооны нарийн бичгийн дарга Кристиан Галински, Олон улсын Нэр томьёоны мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Бланка Стелла нар Хэл зохиолын хүрээлэнд зочилж хүрээлэнгийн үйл ажиллагаа, салбар нэгж, сан хөмрөгтэй танилцлаа.

 

 


 

    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, УИХ-ын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Олон Улсын нэр томьёоны мэдээллийн төв “Infoterm”, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУБИС, ШУТИС, Стандарт хэмжил зүйн газар зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж буй “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2022 оны 7 дугаар сарын 8, 9-нд Төрийн ордонд болно. Энэхүү хурлын өмнө Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын хамт олон профессор Кристиан Галински, доктор Бланка Стелла нартай хамтран нэр томьёоны ажлыг хэрхэн сайжруулах талаар 7 хоногийн сургалт семинар зохион байгуулж байна.

 

 



 

 


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө