МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗУРГААДУГААР ХУРАЛ (ML 2025) БОЛОВ.
Монгол хэл шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал (ML 2025) Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 9-р сарын 7-11-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус хуралд Унгар, Итали, Япон, Чех, Герман, БНХАУ, Япон, Турк, Франц зэрэг 13 орны 30 байгууллагын 52 хэл шинжлэлчид хамрагдсанаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Д.Уртнасан “Монгол, киргиз, солонгос хэлний туслах үйл үгийн баймж утга” сэдэвт илтгэлээр биечлэн оролцсон бол эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Гэрэлмаа цахимаар оролцож “Монгол хэлэнд нэр томьёоны үзүүлсэн нөлөө” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
ML 2025 хурлын эхний өдрийн хуралдаан монгол хэлний түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн судалгаанд, дараагийн өдрийн хуралдаан орчин цагийн монгол хэлний онолын хэл шинжлэлийн судалгаанд чиглэсэн юм.
Монгол хэл шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг бөгөөд дараагийн долоодугаар хурал 2027 онд БНХАУ-ын Хөх хотод болохоор товлогдлоо.