“ОРЧИН ЦАГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЭЛ” Эрдэм шинжилгээний хурал болно
“ОРЧИН ЦАГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЭЛ” Эрдэм шинжилгээний хурал болно

“ОРЧИН ЦАГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЭЛ”

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Нэг. Хурлын зорилго

Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, салбарын харилцааны хэлний хэрэглээ, стандартчилал, орчуулга, боловсрол болон дижитал орчин дахь мэргэжлийн хэлний хөгжлийн асуудлыг хэлэлцэх, судлаачид, багш, мэргэжилтнүүдийн туршлага, судалгааны үр дүнг солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хурлын зорилго оршино.

Хоёр. Илтгэлийн үндсэн чиглэл

Хурал дараах чиглэлээр илтгэл хүлээн авна. Үүнд:

  • Мэргэжлийн хэл ба нэр томьёо судлал
  • Уламжлалт мэргэжлийн үг хэллэг
  • Мэргэжлийн хэлний орчуулга
  • Мэргэжлийн хэлний хэрэглээ
  • Цахим орчин дахь мэргэжлийн хэлний хэрэглээ
  • Барилга, авто тээвэр, хоол үйлдвэрлэл, хууль, анагаах ухаан, инженер, эдийн засаг зэрэг салбарын мэргэжлийн хэлний судалгаа
  • Хиймэл оюун ба мэргэжлийн хэл


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө