Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны Сибирийн салбарын Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэнгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа, Дуун ухааны сан хөмрөгийн эрхлэгч, доктор (Ph.D) С.Энхжаргал нар 2025 оны 6-р сарын 19-ний өдөр ОХУ-ын Шинжлэх ухааны Сибирийн салбарын Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан нэрт эрдэмтэн Ц.Б.Цыдендамбаевын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний дугуй ширээний ярилцлагад оролцов. Хурлын үеэр нэрт эрдэмтний ном бүтээлийн дээж, амьдрал, үйл ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан байна.