ОХУ-ын төрийн шагналт, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Л. Д. Шагдаровын мэндэлсний 95 насны ойд зориулж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгээс 2025 оны 9-р сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулсан "Бурятский язык как национальное достояние" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Л.Болд, шинжлэх ухааны доктор С.Мөнхсайхан нар илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

🔹 ОХУ-ын төрийн шагналт, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Л. Д. Шагдаровын мэндэлсний 95 насны ойд зориулж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгээс "Бурятский язык как национальное достояние" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 9-р сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
📚 Л.Д.Шагдаров нь Буриадын орчин цагийн утга зохиолын хэлийг судлах, хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, хэл шинжлэлийн олон чиглэлээр судалгаа хийжээ.
📑 Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс академич Л.Болд “Монгол тайлбар толийн уламжлал, шинэчлэл” сэдвээр, шинжлэх ухааны доктор С.Мөнхсайхан “Дундад зууны монголчуудын танин мэдэхүйн ялгах сэтгэлгээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж оролцлоо.
📜 Хурлын үеэр ОХУ-ын Өвөрбайгалийн Агын буриадаас илгээсэн талархлын бичгийг академич Л.Болд, шинжлэх ухааны доктор С.Мөнхсайхан нарт гардуулав.

Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө