Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа

New content

Монгол нэр томьёо судлалын онол-арга зүйн сэтгүүл болох “Нэр томьёо судлал” цувралыг үүсгэн санаачлагчдын нэг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарыг үүсгэн байгуулагч, анхны эрхлэгч бөгөөд “Орос, монгол дэлгэрэнгүй их толь” 4 боть бүтээлийн Монголын талын ерөнхий редактораар ажилласан Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор О.Адьяа гуай маань 11 сарын 26-ны түүхэн өдрөөр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж эрдмийн хамт олон, мэргэжил нэгт нөхдөө ❤️ баярлууллаа.
Профессор О.Адьяа нь орос хэл заах аргыг төгөлдөржүүлэх, орос монгол хэлний харьцуулсан судалгаа болон орчуулгын онолын судалгааг хөгжүүлэх, монгол нэр томьёог
оновчтой оноон тогтоох онол-арга зүйн асуудлыг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсад нэр томьёо судлал, зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсийн төлөө өөрийн нэгэн насны ажил, амьдралаа зориулсан Монгол Улсын гарамгай эрдэмтэн билээ. ❤️


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө