Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, доктор, профессор Баярмэнд хүрэлцэн ирж, “Судлаачийн шинэ санаа - шинэ судалгаа” 13 дахь удаагийн семинарт оролцон "Монгол хэлний туршилт авиазүйн судалгааны шинэ хөгжил ба чиг хандлага" сэдвээр эрдэм шинжилгээний лекц уншлаа.

2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, доктор, профессор Баярмэнд хүрэлцэн ирж, “Судлаачийн шинэ санаа - шинэ судалгаа” 13 дахь удаагийн семинарт оролцон "Монгол хэлний туршилт авиазүйн судалгааны шинэ хөгжил ба чиг хандлага" сэдвээр эрдэм шинжилгээний лекц уншлаа.

Семинарын үеэр доктор, профессор Баярмэнд багшийг МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн "Хүндэт доктор" цол хүртсэнд баяр хүргэн шавь нараас хүндэтгэл үзүүлэв.

Мөн тус өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор О.Шинэбаяр, БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, доктор, профессор Баярмэнд нар “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурав.

Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө