“МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, СУДАЛГАА, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
“МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  СУДАЛГАА, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

New content

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн номын санд 2024.12.13-ны 11.00-13.30 цагт “Монгол хэлний нутгийн аялгууны өнөөгийн байдал, судалгаа, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

с

Хэлэлцүүлгийг тус хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй нээж, “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн удирдагч, гишүүд, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын төлөөлөл, МУИС, МУБИС болон бусад байгууллагуудын төлөөлөл нийт 30 орчим хүн хүрэлцэн ирж оролцов. Доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян дүгнэж үг хэлэв. Үүнд, зөвхөн хэл шинжлэлчдээс гадна түүх, угсаатны зүйн судлаачид, нутгийн аялгуу, өв соёлоо тээгчид оролцсоныг тэмдэглэх хэрэгтэй.

Хэлэлцүүлгийг төслийн удирдагч доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа удирдан чиглүүлж, илтгэл хэлэлцүүлэлгүй, чөлөөт ярилцлага хэлбэрээр зохион байгуулав. Тиймээс хэл

элцүүлэгт хүрэлцэн ирсэн 20 гаруй хүн

  1. Монгол хэлний нутгийн аялгууны өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалт
  2. Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа, түүний чиг хандлага, анхаарах зүйлс

хэмээх дэвшүүлсэн хоёр асуудлын хүрээнд өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгийг шууд лайваар цацсан бөгөөд олон хүн үзэж, сонсож, сэтгэгдэл үлдээсэн байна.

Ийнхүү хэлэлцүүлэгт оролцсон болон сонссон эрдэмтэн судлаач тус бүр өөр өөрийн судалгаандаа өөр өөрийн өнцгөөс оруулах санаа авахуйц үнэ цэнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Тиймээс тухайн хэлэлцүүлгийн үед ярьсан эрдэмтэд, судлаачид, иргэдийн үгсийг болон түүнээс гарсан дүгнэлтийг удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл болгон бичиж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн сайтад байрлуулах болно.

 

 


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө