ДАРХАН: БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН ҮГ ХЭЛЛЭГ, НЭР НЭРШИЛ” эрдэм шинжилгээний хурал боллоо
ДАРХАН: БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН ҮГ ХЭЛЛЭГ, НЭР НЭРШИЛ” эрдэм шинжилгээний хурал боллоо

ДАРХАН: БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН ҮГ ХЭЛЛЭГ, НЭР НЭРШИЛ” эрдэм шинжилгээний хурал боллоо
✅ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ДаТС-ийн СШУТ-ийн хамт олноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 2026.05.28-нд “ДАРХАН: БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН ҮГ ХЭЛЛЭГ, НЭР НЭРШИЛ” сэдвийн хүрээнд боллоо. Энэ удаагийн хурал эрдэм шинжилгээний хурлаас гадна “Аж үйлдвэрийн салбарын нэр томьёоны хэрэглээ, стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны болон боловсрол, соёлын байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газрууд болон онцгой байдлын алба зэрэг олон байгууллагыг оролцуулан зохион байгуулснаараа онцлогтой байлаа.


 Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд проф.О.Шинэбаяр, академич Л.Болд, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА Н.Мөнхцэцэг (Ph.D), Монгол бичиг судлалын төвийн эрхлэгч Б.Золжаргал (Ph.D), ХЗХ-ийн Компьютер хэл шинжлэлийн лабораторийн эрхлэгч Т.Пүрэвсүрэн (Ph.D) тэргүүтэй эрдэмтэн судлаачдаас гадна МУБИС, Дарханы боловсролын газар, Дархан коллеж, Дархан-Уул аймаг дахь гүний гааль, Дархан-Уул аймгийн музей, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль зэрэг олон байгууллага оролцов.
✅ “Дархан: Бүсчилсэн хөгжил ба аж үйлдвэр, технологийн үг хэллэг, нэр нэршил” улсын эрдэм шинжилгээний хуралд хэлний мэргэжилтнүүдээс гадна бусад мэргэжлийн багш, судлаач, инженер техникийн ажилтнууд оролцож, мэргэжлийн хэл, нэр томьёотой холбоотой тулгамдсан асуудлын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ. Нэр томьёоны орчуулга, хэрэглээ нь нийгмийн бүх салбарт тулгамдсан асуудал болж байгааг хуралд оролцогчид онцлоод, цаашид эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэх, улмаар энэ хурлын хамрах хүрээг улам өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
5 жилийн өмнө