“МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛ-2025” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МАНАЙ СУДЛААЧИД ОРОЛЦЛОО

🌐 Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Монгол хэл шинжлэл – 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 29-нд боллоо.

✅ Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 3 салбар хуралдаанаар хуралдаж, дэлхийн 10 орны 50 орчим эрдэмтэн судлаачид оролцов.
✅ Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид дараах илтгэлийг хэлэлцүүллээ.
📖🖋️ Д.Төмөртогоо (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Үгийн бүтэц, хэл зүйн харьцааны зааг ялгаа”
📖🖋️ Л.Болд (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол хэл шинжлэлийн хөгжлийг гурван үеийн
төлөөллөөр тольдохуй”
📖🖋️ Ж.Бат-Ирээдүй (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол хэлийг гадаад хэлээр заахад МУИС-ийн багш
нарын оруулсан хувь нэмэр”
📖🖋️ С.Мөнхсайхан (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол хэлний хоршоо үгийн үүсэл ба түүхэн хөгжил”
📖🖋️ Г.Батзаяа (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол төрөл хэл, нутгийн аялгуу судлалд МУИС-
ийн эрдэмтдийн оруулсан хувь нэмэр хийгээд нутгийн
аялгууны өнөөгийн байдал”
📖🖋️ М.Баярсайхан (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
Т.Отгонтуул (Монгол Улс, Монгол Улсын Их Сургууль) нар
“МУИС-ийн манж хэл бичгийн сургалт, судалгаа”
📖🖋️ Э.Мөнхцэцэг (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи), Н.Амгалан (Монгол Улс, МБШТөв, Гандантэгчэнлин хийд), Н.С.Яхонтова (Институт восточных рукописей РАН) нар “Манж үсгийн дусал, бинтээр тодотгосон монгол-орос толь бичиг”


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө