New content
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан 2024 оны 11 сарын 29-ний өдөр ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны номын санд “Төвөд хэлнээс орсон үг, оноосон нэрийн бичлэгийг монгол хэлнээ журамлан тогтоох асуудалд” судалгааны хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт ХЗХ-ийн Сурвалж бичиг төвөд судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор, ЭШТА Д.Наранцэцэг “Төвөд хэлнээс орсон үг, оноосон нэрийн өнөөгийн хэрэглээ, нэгтгэн журамлах асуудалд”, мөн тус салбарын ЭШДаА Х.Бираасүрэн “Профессор Л.Тэрбишийн судалгааны бүтээл дэх төвөд нэр томьёо”, ХЗХ-ийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн ЭШДэА Б.Лхагважав “Монгол хүний төвөд нэрийн бичлэгийн тухай” илтгэл хэлэлцүүлж, төвөд хэлнээс орсон үг, оноосон нэрийг шинэ үсгээр хэрхэн бичиж тэмдэглэх талаар саналаа дэвшүүлэв.
Хэлэлцүүлэгт ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор Ц.Цэрэндорж, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж, МУСГЗ Д.Чойжамц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор (Sc.D), профессор Л.Дашням, Монгол Улсын ардын багш, доктор (Sc.D), профессор Л.Тэрбиш, МУИС-ийн багш, доктор (Ph.D), профессор Д.Бүрнээ, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Ганболд, ХЗХ-ийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Даваасүрэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Бурхны шашин, соёл, судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Г.Мягмарсүрэн, МУИС-ийн багш, доктор (Ph.D), профессор Х.Сүглэгмаа, Монголын Зохиолчдын Холбооны дэд дарга, доктор (Ph.D), П.Нямлхагва, ОУУБИС-ийн сургалтын албаны дарга, доктор (Ph.D), профессор Г.Гэрэлмаа, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн ЭНБД Н.Амгалан, Зүүн хүрээ коллежийн сургалтын албаны дарга Б.Наранбат, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба ламын туслах, докторант М.Нандинбаатар, Монголын Бурхан Шашны Их Сургуулийн ЭША М.Төрмандах, МУИС-ийн докторант М.Ууганбаяр, Б.Тулга, Ургамал, Хүсэл, БНХАУ-ын Өвөр Монголын Бурхны Шашны Их Сургуулийн багш Сумьяа нар оролцож, хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ХЗХ-ийн ЭНБД доктор, дэд профессор О.Шинэбаяр ажиллав.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу монгол хэлнээ орсон төвөд үгийн журамлах шаардлагатай нэр томьёо, үг хэллэгийн сан хөмрөг түүвэрлэн бүрдүүлэх, хэл шинжлэл, шашин, соёл урлаг, анагаах ухаан, философи зэрэг шинжлэх ухааны салбар бүрийн эрдэмтдийн саналыг тусгасан журамласан толь хийх арга зарчмыг боловсруулах ажлыг давын өмнө хийхээр тогтов.