Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг уламжлалт “ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ - 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулагчдын нэг, тус хүрээлэнгийн анхны эрхэлсэн дарга Онходын Жамьянгийн мэндэлсний 160 жилийн ойд зориулж байна.
Хурлын зорилго: Их эрдэмтэн Онходын Жамьянгийн дурсгалыг хүндэтгэх, монгол хэл шинжлэл, утга зохиол судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд мэдээлэн сурталчлах, хэл бичгийн салбарын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, судалгааны сүүлийн үеийн үр дүнг хэлэлцүүлэх, судалгааны ажлын цаашдын чиг хандлагыг тодорхойлох
Зохион байгуулагч: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Илтгэлийн ерөнхий чиглэл:
Илтгэлд тавих шаардлага:
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэм шинжилгээний тодорхой арга зүй ашигласан
- Шинэлэг санаа дэвшүүлсэн
- Санаагаа товч тодорхой гаргасан
- Урьд өмнө хэвлэгдээгүй, хэлэлцүүлээгүй байх
Илтгэлийн бичвэрт тавих шаардлага:
Жич: Эшлэл, зүүлтэд тэмдэглээгүй бүтээлийг ном зүйд оруулахгүй.
Хурал болох өдөр: 2024.11.18
Харилцах утас: 450480, 99018026, 89561424
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын бүртгэл:
Оролцогчийн овог нэр |
|
Байгууллагын нэр |
|
Эрдмийн зэрэг, цол |
|
Илтгэлийн нэр |
|
Цахим хаяг |
|
Холбогдох утас |
|
Хуралд оролцогч бүр илтгэлийн хураангуйн хамт илгээнэ.