“МОНГОЛ БИЧГИЙН ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
“МОНГОЛ БИЧГИЙН ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

   Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн “Монгол бичгийн зөв бичих дүрэм” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
   Энэхүү хэлэлцүүлэгт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУБИС, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн, ОУМСХ, СУИС, Боловсролын хүрээлэн, Монцамэ агентлаг, ЕБС-ийн монгол хэлний багш зэрэг 60 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийн төсөлтэй танилцлаа.
Хэл зохиолын хүрээлэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг эмхэтгэн найруулж, журамлан боловсруулах ажлыг мэргэжлийн судлаач нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, эрхлэн гүйцэтгэсэн юм.
   Тус хэлэлцүүлгээр гадаад үг, олон хувилбарт үгс, оноосон нэр, зарим дагавар нөхцөлийг хэрхэн бичих гэх мэт маргаантай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан эрдэмтдийн саналыг зөв бичих дүрэмдээ тусгаж, эцсийн байдлаар боловсруулахаар шийдвэрлэн ажиллаж байна.



























Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө