ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор (Ph.D), профессор Жамбалдоржийн Сэржээгийн мэндэлсний 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний ярилцлага болов
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор (Ph.D), профессор Жамбалдоржийн Сэржээгийн мэндэлсний 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний ярилцлага болов


Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид монгол хэл шинжлэлийн онолын суурь судалгаа хийхийн зэрэгцээ  салбартаа ажиллаж байсан ахмад эрдэмтдээ санан дурсах, тэднийг алдаршуулах, хийсэн бүтээсэн ажлыг нь сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ирсэн уламжлалтай.





Энэ ажлын хүрээнд 2022 оны 2 сарын 7-ны өдөр тус хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор (Ph.D), профессор Жамбалдоржийн Сэржээгийн мэндэлсний 70 насны ойд зориулж эрдэм шинжилгээний ярилцлагыг амжилттай зохион байгуулав. Ярилцлагад Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын ЭША, академич Л.Болд, Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Э.Пүрэвжав, Хэл шинжлэлийн салбарын ЭША Сэржээ агсны охин С.Мөнхсайхан, ЭША доктор (Ph.D) Д.Боролзой, ЭША М.Очирцэнд, Э.Оюунтунгалаг, тус салбарын ахмад ажилтан А.Янжиндолгор, МУИС-ийн ШУС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Түвшинтөгс, тус сургуулийн ахмад багш, доктор (Ph.D) Сувд, ШУТИС-ийн Хэлний боловсролын институтын багш, доктор (Ph.D) Б.Дэлгэрмаа болон тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.



Хурлаар

- Л.Болд, академич “Ж.Сэржээгийн үгийн сан, толь зүйн чиглэлээр хийсэн судалгааны ажлын дүнгээс

- А.Янжиндолгор “Ж.Сэржээгийн Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиох ажилд оруулсан хувь нэмэр

-  Г.Гэрэлмаа, доктор (Ph.D)Ж.Сэржээгийн нэр зүйн судлалд оруулсан хувь нэмэр

- Ч.Гансүх, докторант “Ж.Сэржээгийн монгол ном болон номын сан судлалын бүтээлийн тухай” гэсэн илтгэл тус тус хэлэлцүүлэв.





Жамбалдоржийн Сэржээ нь 1975 онд МУИС-ийг “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр төгссөн, мөн оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж 18 жил тасралтгүй ажиллажээ. Тэрээр Хэл зохиолын хүрээлэнгээс гадна МҮНС-ийн захирал, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд профессор багшаар ажиллаж байв. Профессор Ж.Сэржээ нь Монгол судлалын хүрээнд 44 жил судалгаа хийхдээ 17 нэг сэдэвт бүтээл толь бичиг, мөн тооны хамтын бүтээл, олон арван эрдэм шинжилгээний болоод хялбаршуулсан, танин мэдэхүйн өгүүлэл бичиж хэвлүүлсэн байдаг. Ялангуяа түүний нэр зүйн судлалаар бичсэн зохиол бүтээлийг олон орны монголч эрдэмтэд өндрөөр үнэлж, сургалт судалгаандаа ашигласаар байгаа билээ.    


 


  

 

            


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө