Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвуд Хэл зохиолын хүрээлэнгийн хүсэлтээр 6 дугаар сарын 23-ны өдөр "Монголын уул, ус газар усны харь гаралтай нэрс ба түүхэн ач холбогдол" сэдвээр Шинжлэх Ухааны Академийн хурлын танхимд лекц уншлаа.
Тус лекцэд МУИС, ШУТИС, СУИС- ийн багш нар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Археологийн хүрээлэн зэрэг олон байгуулллагын эрдэмтэн судлаачид оролцон санал солилцлоо. Энэ үеэр Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл профессор Кристофер Этвудыг хүлээн авч уулзав.