МОНГОЛ ТОЛЬ БИЧГИЙН ХӨГЖИЛД МАНЖ ТОЛИУДЫН ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ сэдвээр лекц уншлаа

🖋️ МУИС-ийн МХХШТ-ийн профессорын судалгааны ээлжит семинарт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) Э.Мөнхцэцэг уригдан оролцож «Тайлбар толийн комисс» (1924-1937), түүний үйл ажиллагаатай холбогдох архивын баримтуудаас танилцуулан, Ардын хувьсгалын дараа гарсан монгол хэлний тайлбар толиудыг зохиоход манж толь бичгүүдийг хэрхэн ашиглаж байсан тухай өгүүлж, судалгааны шинэлэг үр дүнгээсээ хуваалцлаа.
📖🖋️ Тус семинарыг профессор Т.Отгонтуул удирдан явууллаа.
📖🖋️ Доктор Э. Мөнхцэцэг нь толь бичгийг чиглэлээр олон бүтээл туурвисан бөгөөд түүний бичсэн “18-р зууны манж толиудын үгийн сангийн судалгаа” (2022) нэг сэдэвт зохиол нь манж толь бичгүүдийг үгийн сан, хэл шинжлэлийн талаас анх удаа нарийвчлан судалсан, чухал ач холбогдолтой, шинэлэг ажилд тооцогдож байна.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө