Консерватизм
Консерватизм

латин хэлний conservare хуучныг хамгаалан сахих, дундыг барих, нам зөөлөн, болгоомжтой байх гэсэн утгатай үг, францаар дамжин орос хэлнээ орсныг манайх тэр хэвээр авч хэрэглэж байна. Консерватизм гэдэг нь хуучирсан үйл явцыг талархан дэмжиж, нийгмийн амьдралын шинэлэг тал, хөгжил дэвшлийг төдийлөн их таашаадаггүй, ер нь хуучин уламжлалаа эрхэмлэн баримтлах үзэл юм. Консерватизм гэдгээс гаралтай консервативный гэдэг үгийг манайх Консерватив хэмээн хэрэглэж байна. Энэ нь консервативный гэдэг үгийн монголчлогдчихоод  байгаа хэлбэр бөгөөд түүнийг “хуучинсаг үзэл” гэсэн утгаар тайлж байна.


Бусад мэдээлэл