Мониторинг
Мониторинг

Мониторинг-латин хэлний monitor хэмээх үг англи хэлэнд нэвтэрч -ing гэдэг нөхцөл авч monitoring хэмээх үүсмэл нэр бүтээжээ. Энэ үгийг дүрс хүлээн авах дэлгэц, аль нэгэн цогцын хэрхэн ажиллаж байгааг хянах багаж, тэрчилэн мэдээлэл хүлээн авч хянан боловсруулдаг бие хүн зэрэг олон утгаар хэрэглэдэг. Мөн байгалийн ухааны зарим салбарт, тухайлбал, ургамал зүйн судалгаанд суурин судалгаа явуулах иж бүрэн төхөөрөмж бүхий том хэмжээний бааз гэсэн утгаар бас хэрэглэдэг. Жишээ нь: Төв Азийн ургамал, амьтны сан бүхий гол гол нэгжийг хамарсан Олон улсын Мониторинг байгуулах тухай бус нутгийн холбогдох хурал, зөвлөлгөөн дээр олон удаа ярилцсан байна. Эл үгийг манайд сүүлийн жилүүдэд “Мэдээлэл мониторингийн албан”-ы хүрээнд нэлээд хэрэглэх болсон байна. Жишээ нь: “… гадаад харилцааны яамны мэдээлэл, мониторингийн албанаас энэ тухай мэдээллээ” / “Зууны мэдээ”, 2000, №08/ гэжээ. Уг үгийн англи болон монгол хэлний гол утгыг харгалзан түүнд хяналт хэмээх нэр оноож болох юм. Өмнө нь хяналт шинжилгээ, шинжилгээ үнэлгээ гэж оноосон байдаг.


Бусад мэдээлэл