Хурлын зар
Хурлын зар







ХУРЛЫН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Хурлын сэдэв: Нэр томьёо судлал ба шинжлэх ухаан, технологийн хөгжил     

Санаачлан зохион байгуулагч:          ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн

Хамтран зохион байгуулагч:

·         Инфотерм (Олон улсын нэр томьёоны байгууллага),

·         ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс,

·         Шинжлэх ухааны академи

·         МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль

·         Хэлний бодлогын үндэсний зөвлөл

·         ШУТИС

·         МУБИС

·         Стандарт хэмжил зүйн ерөнхий газар

Дэмжигч байгууллага: Европын Парламентын дэргэдэх Нэр томьёог зохицуулах алба

Хурал болох газар: Монгол Улс,Улаанбаатар

Илтгэлийн хураангуй: 2020.03.13

Бүрэн илтгэл: 2020.05.15

Хурлын хугацаа: 2020.07.22-24

Хурлын хэл: Монгол хэл, англи хэл

Хурлын хамрах сэдэв:

,Нэр томьёо болон хэлний бодлого, зохицуулалт: шинжлэх ухааЭнд дарна уун, технологи, боловсролын хөгжил,мэдлэгийн менежмент, мэдээллийн тогтолцоонд нэр томьёоны үүрэг

• Орчин үеийн нэр томьёо судлалын чиг хандлага: хэл шинжлэл, танин мэдэхүй, онтологи, логик

• Стандартчлал: нэр томьёоны стандартчлалын арга зүй; нийгмийн хэрэглээний асуудал; нэр томьёо, ухагдахууныг жигдлэх, хэвшүүлэх

• Нэр томьёо, хэлний технологи: бичвэрээс нэр томьёог түүвэрлэх, хөмрөг бүрдүүлэх технологи; мэдлэгийн инженерчлэл, машин орчуулга; тусгай хэрэгцээт

харилцааны технологи; яриаг бичвэрт буулгах технологи

• Нэр томьёоны сан: онлайн толь, цахим толь бичиг зохиох, шинжлэх ухааны нэршил, ангилал, өгөгдлийн сангийн асуудал

стандартчлал;р томьёоны онол, арга зүйн асуудлууд;

Үндсэн илтгэгчид:

  • Проф. Родолфо Маслиас - Европын Парламентын Нэр Томьёоны Алба (Termcoord, European Parliament)-ны дарга
  • Проф. Кристиан Галински - Инфотерм (Олон улсын нэр томьёоны байгууллага)-ын захирал
  • Др.О.Шинэбаяр –ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч
  • Проф. Key-Sun ChoiБНСУ-ын Дэвшилтэт Шинжлэх Ухааны Технологийн Институт (КAIST)
  • Проф. Руте Коста –Португалын Лисбоны Их сургууль

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:

 

• Англи хэлээр 1-2 хуудсанд багтсан байна.

•Тухайн судалгааны ажлын талаарх ерөнхий ойлголтыг өгч чадахуйц байхаас гадна судалгааны үндэслэл, арга зүй, үр дүнг тусгасан байна.

• Математик бичиглэл, график, зураг, хүснэгт, тодорхойлолт агуулаагүй байна.

 

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

•Хурлын бүрэн илтгэлийг “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүлийн шаардлагын дагуу, өгүүллийн хэлбэрээр бичих;

• Урьд өмнө хэлэлцүүлээгүй байх;

• Шинжлэх ухааны үндэстэй, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;

• Олон улсын хурлын илтгэлд тавигдах нийтлэг шаардлагад нийцсэн байх;

• Хураангуй, түлхүүр үг (4-6), удиртгал, онол арга зүй, үндсэн хэсэг, үр дүн хэлэлцүүлэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй;

• Бичвэр нь бүх талаас 25мм, Times New Roman, үсгийн хэмжээ 12-pt, мөр хоорондын зай 1.0 (space),үндсэн болон дэд гарчгуудыг дугаарлах;

• Эшлэл ба ном зүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA загварын дагуу бичнэ.

 

Хурлын төлбөр: хурлын материал, өдрийн хоол, илтгэлийн хураангуй, мандат, цүнх, бал, хот доторх унааны зардал багтана.

Гадаадын оролцогчид: 150$

Дотоодын оролцогчид: 50$

Хурлын талаар мэдээлэл авах цахим хаяг: https://inll.ac.mn/,

Холбоо барих хүний цахим хаяг, утас: munkhtsetsegn@mas.ac.mn, munkhtsetseg.namsrai999@gmail.com, 91719091

 

Хурлын бүртгэлийн маягтыг татаж авахдаа:

                                                   

Энд дарна уу







Бусад мэдээлэл