Дандины "Зохист аялгууны толь"-ийн гол нэр
утгын тайлбар (Хамтын
бүтээл). 28,8 хх буюу 346
нүүр. Уб. 2017 он. (Удиртгалыг Д.Сумъяа, I бүлгийг П.Ням-Очир, II бүлгийг
Д.Сумъяа, Ж.Ерөөлт, III бүлгийн “Хос төгөлдөр чимэг”, үйлдэхүйеэ бэрх чимэг
Б.Лхагважав, далдлах үгийн чимэг, найруулгын арван гэмийг Б.Няммягмар)
Бүтээгдэхүүний танилцуулга
“Зохист аялгууны
толь” бол шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн уран зохиолын онол найруулга зүйн ном.
XVII зууны үеэс “Зохист аялгууны толь” нь Монголчуудын
судалгааны хараанд өртөж судлагдаж, зохиол бүтээл туурвих гарын авлага онолын
сурах болж эхэлсэн байдаг. XVII-ХХ зууны эх болтол монголын олон эрдэмтэд
“Зохист аялгууны толь”-ийг сурч судлан, түүнд утгын ба үгийн тайлбар хийж,
жишээ шүлэг зохиож Монгол яруу найргийн онолын сэтгэлгээнд үнэтэй өвийг
үлдээсэн байдаг.
“Зохист аялгууны гол нэр, утгын тайлбар толь”-ийг хийхдээ
“Зүйл хуваасан толь”-ийн арга зарчмаар хийжээ. Учир нь Дандины “Зохист аялгууны
толь” нь өөрөө зүйл хуваасан тайлбар толийн бүтэцтэй тул тэр үндсэн чанарыг нь
баримталсан байна.
Үндсэн эш эхээр Дандины “Зохист аялгууны толь”-ийн төвд
эх, санскрит эх, “Монгол Данжуур”-ын Гэлэгжалцаны эх, Ш.Бира нарын шинэчилсэн
орчуулга болох 1982 оны эхүүдийг барьж үндсэн тодорхойлолт жишээгээ өгүүлээд
араас нь бусад тайлбараас тохирох жишээ тайлбаруудыг оруулжээ.
Шинэлэг тал
Энэхүү гол нэр утгын тайлбар нь “Зохист аялгууны
толь”-ийн гол гол нэр утгыг 500 шахам толгой үг болгон татаж хийсэн нь шинэлэг
ажил болсон.
Мөн “Зохист аялгууны толь”-ийн ойлголт ухагдахууныг он
цагийн хувьд болоод орон зайн хувьд өнөөгийн Монголын
утга зохиолын судлалын хүрээнд тодорхой хэмжээгээр ойртуулсан болно.
Үйлдвэр, үйлчилгээний нэвтрүүлэлт
“Зохист аялгуу”
судлалын хүрээнд эртний болон одоо цагийн Төвд, Монголын олон эх сурвалжууд, судалгааны
эх хэрэглэгдэхүүнийг судалгаа шинжилгээний олон нийтийн хүрээнд шинээр оруулж
ирсэн ач холбогдолтой бөгөөд утга зохиол сонирхогч, судлаачид болон мэргэжлийн
багш оюутан сурагчдын гарын авлага эх хэрэглэгдэхүүн болох юм.
Баталгаажилт
"Зохист
аялгууны толь"-ийн гол нэр утгын тайлбар бүтээлийг уран зохиол сонирхон судлагч эрдэмтэд
зохиол бүтээл туурвихдаа лавлалт хэрэглэгдэхүүн болгон ашиглаж буй бөгөөд уран
зохиол судлалын салбарт мэргэшин сурч буй оюутан сурагчид, аспирант, докторант
нар зохист аялгууны гол нэр утгын талаарх судалгааны ажилдаа өргөнөөр хэрэглэж
байна.