Кредит-латин хэлний credit буюу итгэх гэсэн үгээс
үүсчээ. Санхүү, эдийн засгийн хүрээнд энэ үг:
·
зээлийн
капиталыг хөдөлгөөнд оруулах таваар, мөнгөний зээл.
·
төсвийн
тодотголын зардлын хэмжээ.
·
итгэл гэхчилэн хэд хэдэн утгатай.
Энэ үг боловсролын салбарт орж ирснээр
сурагч, оюутны хичээлд оролцох бүх үйл явцыг тоон үзүүлэлтээр нэгтгэн дүгнэх
тогтолцоог нэрлэх болжээ. Кредит системээр цагийг багц болгон нэг кредитэд
оногдуулах бөгөөд тухайн хичээлийн хувийн жингээс шалтгаалан лекцийн 12 цагийг
1 кредит, дадлагын 16 цагийг 1 кредит буюу багц цаг хэмээн үздэг. Кредит хэмээх
үгийг монгол хэлэнд “… 2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн УБИС-ийн бүх
мэргэжлийн ангид эрүүл мэндийн хичээлийг нэг кредит цаг оруулах, EБС-д эрүүл
мэндийн хичээлийг тогтмол явуулах тухай шийдвэр гаргаж …” /“Өдрийн сонин” 2002.10.30, №264, /1137/
хэмээн хэвээр нь хэрэглэж байна. Энэ үгийг бас оноосон нэрийн үүргээр хэрэглэж
буйг “…Кредит банк азтай хадгаламж эзэмшүүлэгч шалгарууллаа.” /“Өдрийн
сонин” №287/ гэсэн жишээнээс харж болно.