Хотын дарга асан Э.Бат-Үүл ярилцлагадаа бойкот хэмээх үгийг Ерөнхийлөгчийн сонгуулийг нийтээрээ бойкотлох хэрэгтэй., Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж бүх нийтийн бойкот хийх хэрэгтэй. "Зууны мэдээ". 2017.05. 04 №90(5537) гэх зэргээр олонтоо давтжээ.
Энэ үгийн гарал үндсийг нь харвал, англи хэлнээс boycott гэсэн хэлбэртэй орос хэлээр дамжин монгол хэлэнд нэвтэрсэн үг юм байна. Энэ үг хэд хэдэн утгатай нэгдүгээрт, улс төр, эдийн засгийн тэмцлийн нэг хэлбэр бөгөөд аль нэг шаардлага тавьж биелүүлэхийг шаардан төр улс, байгууллага, хувь этгээдтэй харилцаагаа таслах; хоёрдугаарт, ямар нэгэн үйлдлийг эсэргүүцэж хэн нэгэнтэй харилцаагаа таслах гэсэн утгатай юм. Тэгэхээр бид дээрх жишээнд дурдагдсан "бойкот"-ыг хоёрдугаар утгаар нь хэрэглэсэн байна гэж өгүүлбэрээс нь ойлгоод " эсэргүүцэл" гэж онооход ташаарах зүйлгүй. *