.jpg?w=1000)
“ЭХ
ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН АСУУДАЛД”
Зохиогч:
С.Энхжаргал (Ph.D) jagaasanjperlee@gmail.com, Д.Боролзой borolzoid@gmail.com
Зохиогчид
эдүгээ судлаачид болон олон нийтийн дунд тулгамдаж буй хоёр үндсэн асуудалд
анхаарал хандуулжээ. Тухайлбал, уг бүтээлийн “Эх хэл ба боловсрол” гэсэн хэсэгт
доктор С.Энхжаргал бүх нийтийн эх хэлний боловсролд хамгийн их үүрэгтэй дунд
сургуулийн сурах бичгийн хэл найруулга, чанарын асуудлаар судалгаа хийв. Учир
нь аливаа хүнд эх хэлний боловсролыг чанар хүртээмжтэй олгох гол хэрэглүүр бол
төрөл бүрийн шинжлэх ухааны мэдлэг ухааныг хялбаршуулан тайлбарласан сургалтын
хэрэглэгдэхүүн буюу хичээл тус бүрийн сурах бичиг билээ.
Харин
Д.Боролзой “Эх хэл ба цахим орчин” хэсэгт монгол хэл шинжлэлийн салбарт шинэ
тутам хөгжиж байгаа интернэт хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж, интернэт
орчин дахь монгол хэлний хувьсал хөгжил, хэлний хэм хэмжээ, хэдийгээр интернэт
орчны нэг хэсэг боловч мэдээллийн албан ёсны сайт болоод нийгмийн сүлжээний
ялгаа зааг, адил төстэй тал, түүнд хэл шинжлэлийн судалгааны талаас хэрхэн
хандвал зохистой гэх мэт асуудалд судалгаанд үндэслэн тодорхой хариулт өгчээ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ
ТОДОРХОЙЛОЛТ
Сурах
бичгийн агуулга хоорондын уялдаа холбоо, зарим хэл шинжлэлийн нэр томьёоны
тайлбар томьёолол, үг хэллэгийн утгын тайлбар зэргийг ажиглан, харьцуулан
судалж, тайлбар толь зохиох аргазүйн дагуу тогтсон арга, зарчим баримталж нэг
загварыг мөрдөх нь сурагчдад танин мэдэхүйн цэгцтэй мэдлэг олгоход чухал
нөлөөтэй төдийгүй үгийн баялгийг нэмэгдүүлж, эх хэлний үгийн сангийн нөөцийг
эзэмшихэд хялбар дөхөм байж болохыг тодорхой жишээгээр өгүүлэхийг зорьсон
байна.
Монгол
хэл шинжлэлийн ухаан олон салбар чиглэлээр урагшлан хөгжиж байгаагийн нэг нь
интернэт хэл шинжлэл (internet linguistic) юм. Өнөө цагт интернэт хэмээх
технологийн дэвшил хүний хэлэнд хүртэл нөлөөлж чадах нэгэн хүчин зүйл болжээ.
Өөрөөр хэлбэл интернэт нь хэлэнд шинэ үзэгдэл болохын хамтаар мөн “шинэ
бэрхшээл”-ийг үүсгэх болсноор тулгамдсан олон асуултууд олон нийт, судлаачдын
дунд бий болсон юм. Энэ судалгаагаар интернэт орчин дахь монгол хэлний хувьсал
хөгжил, хэлний хэм хэмжээ, хэдийгээр интернэт орчны нэг хэсэг боловч мэдээллийн
албан ёсны сайт болоод нийгмийн сүлжээний ялгаа зааг, адил төстэй тал, түүнд
хэл шинжлэлийн судалгааны талаас хэрхэн хандвал зохистой гэх мэт тулгамдсан
асуудалд судалгаанд үндэслэн тодорхой хариулт өгчээ.
ШИНЭЛЭГ
БАЙДАЛ, ДАВУУ ТАЛ
“Эх
хэл ба боловсрол” хэсэгт сурах бичгийн эхэд буй үг хэллэгийн утга хэрэглээ,
давтамжийг тооцон гаргаснаар хэл найруулгын гол шаардлага болох энгийн
ойлгомжтой, эмх цэгцтэй болсон эсэх, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон үг хэллэг,
нэр томьёог оруулсан эсэх, тухайн нэр томьёоны тайлбарыг хэл шинжлэлийн ухааны онол-арга
зүйгээр хялбаршуулан тайлбарласан эсэхэд голлон анхаарснаараа шинэлэг болно.
“Эх хэл ба цахим орчин” хэсэг нь бүх нийтийн эх хэлний
боловсролыг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлийн талаар орчин үеийн хэл
шинжлэлийн үүднээс цахим орчинтой холбон тусгайлан судалсан дорвитой бүтээл
өнөө хэр үгүйлэгдсээр байгааг нөхсөн судалгаа болжээ.
ҮЙЛДВЭР,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭВТРҮҮЛЭЛТ
Энэхүү судалгааны бүтээлийг дунд
сургуулийн болон их, дээд сургуулийн багш нар хичээл сургалтандаа ашиглах, салбарын
эрдэмтэн судлаачид судалгааны бүтээлдээ тус тус ашиглах боломжтой.