Ноу-хау
Ноу-хау

Ноу-хау- англи хэлний know-how буюу хэрхэхийг мэдэх гэсэн үг.Тэргүүний шинэ техник технологи, түүнийг эзэмшсэн байдал, ур чадвар дадлага туршлагад өгөх нэгэн ёсны үнэлгээ,  өөрөөр хэлбэл, оюуны хөдөлмөрийн  шинэ бүтээлд олгодог патент, лиценз маягийн зүйл гэж ойлгож болно. Энэ нэртомьёог нилээд өргөн утгаар нь авч үзвээс, “ноу-хау” нь зарим техникийн баримт бичигт  тодорхойлсончилон техник, технологоос гадна худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын тухай ойлголтыг хамардаг аж. Ноу-хау нь шинжлэх ухаан-техникийн, худалдаа-санхүүгийн гэх мэт олон янз байна.   Ноу хау нь уг чанартаа арга ухаан юм.  


Бусад мэдээлэл