Доктор Н.Мөнхцэцэг “Хэл ба сэтгэхүй”
Доктор Н.Мөнхцэцэг “Хэл ба сэтгэхүй”

Доктор Н.Мөнхцэцэг “Хэл ба сэтгэхүй” (“Шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал-33”, Ред. О.Самбуудорж, Уб., 2017, 50 тал) бүтээл хэвлэгдэн гарлаа. Тус бүтээл нь хүн төрөлхтөнд өнөөг хүртэл маргаантай, идэвхтэй хэвээр байгаа хэл, сэтгэхүйн харилцан хамаарлын тухай:

1. Хэл гэж юу вэ?

2. Сэтгэхүй гэж юу вэ?

3. Хэл, сэтгэхүйн харилцан хамаарал        

4. Хэл ба сэтгэлгээ

5. Монгол соёл, сэтгэлгээний онцлог хэлэндээ хэрхэн тусдаг вэ?

гэсэн үндсэн таван бүлэгт хувааж цааш дэд хэсэг болгон хүн ба амьтны хэл, сэтгэхүй, хэл, сэтгэхүйд тархины үүрэг, хүүхдийн хэл, сэтгэхүйн хөгжил, сэтгэхүй ба сэтгэлгээний ялгаа хийгээд монголчуудын хийсвэрлэх, тоймлох, бэлгэдэлт, логик сэтгэлгээний сэтгэлгээний онцлог хэлэндээ хэрхэн тусаж байдгийг монгол аман зохиол, уран зохиол, монгол хэлний жишээ баримтаар баяжуулан, энгийн үг, өгүүлбэрээр илэрхийлсэн нь  шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Хэдийгээр манай эрдэмтэн, судлаачид хэл, сэтгэхүйн харилцан хамаарлын талаар өгүүлэл болон судалгааны хэсэг болгон хэвлүүлсэн бүтээлийг цөөнгүй нийтэлсэн боловч ганц сэдэвт бүтээл төдийлөн гараагүй байгаа юм. Иймд энэхүү бүтээл нь судалгааны энэ орон зайг бага ч гэсэн нөхөж байгаагаараа шинэлэг юм. Цаашид зохиогч энэ сэдвээр улам дэлгэрүүлэн судалж, өргөн агуулгатай ном болгох юм.   


Бусад мэдээлэл