Хакер
Хакер

Хакер–Эртний англи хэлний haccian буюу hack-эвдэх, зүсэх, цавчих хэмээх үйл үг нь нэлээд хожим, тухайлбал, XIV зуунд энэ үйлдлийг хийдэг этгээдийг нэрлэх hacker болсон байна. Одоо эл үгийг интернетийн сүлжээ, компьютерийн хэрэглээнд голчлон хэрэглэж байна. Манай хэвлэлд төдийлөн их дэлгэрээгүй боловч сүүлийн үед гарч байгаа шинэ нэр томьёоны нэг юм. “Зууны мэдээ” сонины 2001 оны №28-д “… интернетийн веб хуудсанд хууль бусаар нэвтрэгч интернетийн дээрэмчин …”, “Өнөөдөр” сонины 2001 оны 02 сарын 11-ны өдрийн дугаарт “Хакеруудыг илрүүлсэн тохиолдолд тэднийг 10 жил шоронд хорих ял болон 250 мянган ам.долларын торгууль хүлээж байна”. Мөн сонины 2002 оны №168-д “… Солонгосын хакерууд Цагаан ордонд халдахаар заналхийлээ ” гэжээ. Хакер бол мэдээллийн  нууцад халдсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан этгээд. Товчхон хэлэхэд хакер гэдэг нь эвдэгч, бусниулагч, интернетийн дээрэмчин юм.


Бусад мэдээлэл