Бичгийн хүмүүний бийрийн увдис
Бичгийн хүмүүний бийрийн увдис

“Бичгийн хүмүүний бийрийн увдис” ном хэвлэгдлээ.

“Бичгийн хүмүүний бийрийн увдис” хэмээх бүтээлийг Монгол судлалын нэрт эрдэмтэн, Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич Далантайн Цэрэнсодномын төрсний 80 насны ойд зориуллаа. Монгол хэл бичгийн шинжлэх ухаанд анхан хөл тавьсан цагаас нь эхлээд өнөөдрийг хүртэл Монгол судлалын хөгжилд тод томруун хувь нэмрээ оруулсаар буй Д.Цэрэнсодном академичийн бүтээл туурвилын чиг хандлагыг тодорхойлохуйц, эрдэм шинжилгээний өгүүллийн охь дээжийн эмхэтгэл бүтээл юм.

Тус бүтээл нь I. Өгүүлэл, шүүмж тэмдэглэл, II. Д.Цэрэнсодномын бүтээлийн тухай эрдэмтдийн бичсэн шүүмж, тэмдэглэл, III. Академич Д.Цэрэнсодномын бүтээл туурвил хэмээх 3 бүлгээр бичигджээ. Үүнд: “Бэнсэн үлгэрийн онцлог байдал”, “Монголын нууц товчоон”-ы хятад хадмал орчуулгад орхигдсон үг хэллэгийн тайлбар”, “Монголын Буддын утга зохиол дахь Турфаны олдворын эрдэм шинжилгээний ач холбогдол” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Гилбэр зуугийн шүтээн”, “Сэрүүн тунгалаг Утайн орноор”, “Туулайн тухай домог буюу Паньсури” зэрэг эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл, “Монгол цэцэн үгийн далай” нэрт эмхэтгэлийн тухай”, “Л.К.Герасимовичийн “Монгол шүлэг найруулах ёс” гэдэг номын тухай”, “Бөөрөө бөгсөнд, цээрээ цээжинд атугай” зэрэг эрдэм шинжилгээний шүүмж, тэмдэглэл, Д.КараЦэрэнсодномын “XIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэр” хэмээх зохиолын тухай”, Л.Герасимович “О диссертации Д.Цэрэнсоднома  "Поэтическое наследие монголов XIII-XIY веков  (проблемы теории и истории)”, Л.Хүрэлбаатар “Академич Д.Цэрэнсодномын утга зохиол судлалын бүтээл” зэрэг эрдэмтдийн бичсэн өгүүллийг эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн академич Д.Цэрэнсодномын бүтээл туурвилын жагсаалтыг бүртгэлжүүлэн ангилсан нь түүний бүтээлийг сонирхон уншигч, эрдэмтэн судлаачдад гарын авлага болох буй за. 


Бусад мэдээлэл