Амбиц
Амбиц

Амбиц-латин хэлний ambitio хэмээх үг франц, англи хэлэнд ambition, орос хэлэнд амбиция гэдэг хэлбэрээр тус тус оржээ.   Англи хэлэнд энэ үг биеэ тоох, их зан, нэр төр, хүсэл эрмэлзлэл, зорилго гэх мэт утгаар ихэд хэрэглэгддэг. Монгол хэлэнд энэ үгийг:

·   их зан гэсэн утгаар хэрэглэж байна.

Жишээ нь: “Танихгүй хүмүүст амбиц нэлээд заадаг уу, гайгүй юу?” /“Өнөөдөр” 1997, №249/ гэсэн нь зохисгүй үг хэллэг. Монгол хэлэнд хичээл заах, буйр заах, шийр заах гэхээс биш амбиц заах гэдэггүй. Зүй нь “Их зан гаргадаг уу?”, “Биеэ тоодог уу?”, “Хамраа сөхдөг үү?” гэж  асуувал илүү ойлгомжтой байх байв.

·   эрх ашиг гэсэн утгаар хэрэглэдэг.

Жишээнь: “Үүнийг эсэргүүцэж буй нь зөвхөн салбарын амбиц”  /”Ардын эрх” 1997, №287/  гэжээ.

·   Бас сонирхол гэсэн утгаар авч байна.

Жишээ нь “…сайд болох гэсэн амбицаас болж муудалцсан” /”Хөх толбо”, 1998, №21/ “…улс төрийн аливаа хүчний гаргаж буй асуудал, шийдлийн цаана улс төрийн амбиц, эрх ашгийн дам хөөцөлдөөн явдгийг бас бодох ёстой” / “Ардын эрх” 1997, №290/ гэж бичсэн байна. 

·   нэр төр гэсэн утгаар хэрэглэдэг болжээ.

Жишээ нь: “Улс төр гэдэг хувийн амбицгүйгээр оршдоггүй”, “Засгийн газрыг огцруулах эсэх, эвслийн эв нэгдэлд хувийн амбицийн хүчин зүйл нөлөөлдөг биз” /”Ардын эрх” 1997, №299/ гэсэн байна.


Бусад мэдээлэл