Сенсаци
Сенсаци

Сенсаци –латин хэлний sens нь франц хэлэнд sensatoin буюу сэрэл мэдрэмж гэсэн утгатай үг болон олон хэлэнд тархжээ. Энэ үг доорх  утгыг илэрхийлнэ.

1.    өвдөх,  халах зэрэг мэдрэмж;

2.    амьд махбодын ерөнхий мэдрэмж;

3.    сонирхол татах, сэтгэл хөдөлгөх гэх мэт.

Монгол хэлэнд энэ үгийн гуравдах утгыг хэрэглэж байгаа боловч сонирхол татах, сэтгэл хөдөлгөх нь сэрэхүйд нөлөөлөх үйл явц учир үгийн утга салаалан хөгжсөн байна.

Сенсаци нь улс орон, нийгмийн амьдралын болон нэрд гарсан хувь хүмүүсийн талаарх сонирхол татмаар шинэ мэдээ байж болно.

Манай ард түмэн аливаа зүйлийг сонин болгохдоо “түүний тухай  бөөн шуугиан болж байна” гэж ихэвчлэн ярьцгаадаг. Тэгэхээр сенсаци гэдэг үгийг монголоор шуугиан гэж нэрлэн “сенсаци дэгдээх”, “сенсаци тарих” гэдгийг шуугиан дэгдээх, дуулиан болгох хэмээн оноож болох юм.



Бусад мэдээлэл