Бонус - латин хэлний bonus буюу сайн гэсэн үгээс гаралтай. Хоёр утгатай байна.
1. Аливаа юмыг хийснийх нь төлөө олгох урамшуулалт шагнал
2. Хэлцэл буюу гэрээний нөхцөлтэй нийцүүлэн худалдагчаас худалдан авагчдад үзүүлж байгаа нэмэгдэл хөнгөлөлтийг хэлнэ. Бонус карт, бонус зарлах гэдгийг монголоор оноохдоо “урамшуулалт карт”, “хөнгөлөлт зарлах” гэх мэтээр оноож болно. Сүүлийн үед телевизээр “Мобиком компани дахин бонус зарлалаа” гэсэн зар сурталчилгааг хөнгөлөлт зарлалаа гэсэн утгаар ойлгож болно.